Үндсэн агуулга руу шилжих
14 ДҮГЭЭР СУРГУУЛЬ

Сургуулийн түүх

Далан жилийн турш хуримтлуулсан түүхээ он цагийн дарааллаар.

  1. 1949

    01

    Анхны хичээлийн жил

    Анх 1949-1950 оны хичээлийн жилд 2 багш, 2 ажилтан, 75 сурагчтайгаар одоогийн Монгол кино үйлдвэрийн зүүн талд 4 тасалгаатай жижигхэн цагаан байшинд эхэлж байв.

  2. 1958

    02

    Дөрвөн давхар цагаан байр

    Баянзүрх дүүрэгт ШУА-ийн баруун талд 4 давхар хичээлийн цагаан байрандаа 1958 оны 10 сард хичээл сургалтаа явуулж эхэлж байлаа.

  3. 1980

    03

    Хо Чи Мин-ий Нэрэмжит болов.

    Манай сургууль 1981 онд БНСВУ-ын ерөнхийлөгч асан Хо Чи Мин-ий нэрэмжит болсон нь улсын хэмжээнд гадаад улстай харилцдаг цөөхөн сургуулиудын нэг болсон юм.

  4. 2000

    04

    50 жилийн ой

    Сургуулийн 50 жилийн ойг тэмдэглэж, төгсөгчдийн нэгдсэн уулзалт зохион байгуулагдлаа.

  5. 2017

    05

    Шинэ хичээлийн байр ашиглалтад оров

    Стандартын хэмжээний спорт заал, 1500 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтанд оров.

  6. 2024

    06

    Шинэ хичээлийн өргөтгөл байр ашиглалтанд орлоо.

    Хичээлийн В байр - 480 хүүхдийн багтаамжтай ашиглалтанд орлоо.

  7. 2026

    07

    Цахим шилжилт

    Мэдээллийн технологийн лаборатори нээгдэж, сургуулийн албан ёсны цахим хуудас ашиглалтад орлоо.