Номын сан шинэчлэгдэж, уншлагын танхим нээгдлээ
Сургуулийн номын санд 4 200 шинэ ном нэмэгдэж, 60 хүний суудалтай уншлагын танхим ашиглалтад орлоо.
Номын сан
2 минутын унших

Зуны амралтын хугацаанд сургуулийн номын санг бүрэн шинэчиллээ. Уншлагын танхим 60 хүний суудалтай болж, тав тухтай орчин бүрдсэн.
Шинээр 4 200 ном нэмэгдсэний 1 100 нь монгол уран зохиол, 900 нь байгалийн ухааны лавлах, үлдсэн нь гадаад хэлний ном юм.
Номын сан өдөр бүр 08:30–17:30 цагт ажиллана. Сурагчид цахим каталогоор ном захиалах боломжтой боллоо.
Холбоотой мэдээ

Сургуулийн амьдрал
Шинэ хичээлийн жилийн нээлтийн баяр боллоо
Есдүгээр сарын нэгэнд сургуулийн хашаанд 1 840 сурагч, багш нар, эцэг эхчүүд цугларч, шинэ хичээлийн жилээ угтлаа.

Аваргын тавцанд гялалзсан Цэрэнханддаа халуун баяр хүргэе🥰🥰
Хөдөлмөр зүтгэл, хатуужил тэвчээрийн үр шим, хөлс хүч шингэсэн зорилгоо биелүүлж, "MJ CUP-2026" өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний -57 кг жингийн АВАРГЫН АЛТАН МЕДАЛЬ-ийн эзэн болсон авьяаслаг шавь Цэрэнханддаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.😍👏👏💪

Хичээл, сургалт
“ Цахим технологи ашиглан үндэсний бичгийн унших, бичих чадварыг сайжруулах”
“ Цахим технологи ашиглан үндэсний бичгийн унших, бичих чадварыг сайжруулах” туршилтын хүрээнд мэдээлэл зүйн Жавзмаа багштайгаа хамтран интерактив хичээлээ 7 г ангид “Компьютерт монгол бичгээр бичих нь” сэдвээр амжилттай зохион байгууллаа. Багш, сурагчдадаа баярлалаа. 🇲🇳❤️